horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хэлэлцэнэ

post-img

АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, эсэхээ хэлэлцэх гэж байна. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өчигдөр “Ерөнхий сайд нэр бүхий сайд нартаа хариуцлага тооцохгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг тавина.

Манайх ЗГ-ыг огцруулахаар өнгөрсөн хавар 40 гарын үсэг цуглуулсан. Өргөн барьж болно. МАН дотоод хагарлаасаа болоод одоо 3 дахь ЗГ-аа ч огцруулж магадгүй байна. 3 дахь ЗГ нь огцорвол дараагийн ЗГ бүрдэхгүй засаглалын асуудал үүсэж магад. Дараагийн ЗГ бүрдэж чадахгүй бол парламент тарахдаа тулна. Тэгвэл ээлжит сонгууль явуулах болно. Ерөнхийлөгчийн засаглалын асуудал ч хөндөгдөж мэднэ. Иймээс АН энэ асуудалд маш болгоомжтой хандаж ирсэн” гэж мэдээлсэн юм.

0/1000