horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сангийн сайдын зардлаас 13 тэрбум 223.9 сая төгрөг хасаж, Боловсролын зээлийн сангийн төсөвт нэмж тусгахаар болов

post-img

Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмж болон ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг амьжиргааны наад захын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, “Гэрт ойр сургууль”, төрөлжсөн ахлах сургууль, хиймэл оюун ухааны лаборатори, цахим анги байгуулах төслүүдийн зардал, санхүүжилттэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг нэг тийш болгох болон Боловсролын зээлийн сангаас олгох Монгол Улсын Багшийн Их Сургуулийн 3500 орчим оюутан тэтгэлэгийг төсвийн тодотголд тусгах гэх мэт бодитой бэрхшээлүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хөндлөө.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлаас 13 тэрбум 223 сая 900 мянган төгрөг хасаж, Боловсролын зээлийн сангийн төсөвт нэмж тусгах санал гаргав. Үүнийг тус хороо дэмжлээ. Гэвч Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлууд хэдийнэ дууссан гэдгийг тус яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал тайлбарласан ч гишүүд хүлээж авсангүй.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2026.10.01) 14:49 цагт М.Ганхүлэг, М.Энхцэцэг, Ж.Баясгалан, С.Зулпхар, П.Наранбаяр, Л.Энхнасан, М.Сарнай, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Ш.Бямбасүрэн, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Ж.Галбадрах нарын 16 гишүүний (53.3 хувь) ирцтэйгээр хуралдсан юм.

0/1000