horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

ESA Ангараг гарагт ажиллах “Charlie” роверыг туршжээ

post-img

Европын Сансрын агентлаг (ESA), “Airbus” болон Европын түнш байгууллагууд зургаан дугуйт “Charlie” роверыг Испанийн Табернасын цөлд туршжээ. Туршилтын үеэр роверыг Италийн Турин хот дахь Роверын үйл ажиллагааны удирдлагын төвөөс хиймэл дагуулын холбоогоор алсаас удирдсан байна.

Туршилт нь ESA-ийн “ExoMars Rosalind Franklin” Ангараг гарагийн судалгааны хөтөлбөрт ашиглах технологи, үйл ажиллагааг шалгах зорилготой байв. Мөн роверыг бие даан чиглүүлэх хамгийн сүүлийн үеийн системийг туршиж, 2030 онд Ангараг гарагт газардсаны дараа гүйцэтгэх шинжлэх ухааны судалгааг дуурайлган хийжээ.

Ровер нь Ангараг гарагт урьд өмнө болон одоо амьдрал байсан эсэхийг илрүүлэх зорилгоор ажиллах юм. ESA-ийн Судалгаа, технологийн бэлтгэл хариуцсан газрын дарга Бенуа Пуффари хэлэхдээ, дараагийн зорилго нь роверыг маш өндөр нарийвчлалтай газардуулах технологи хөгжүүлэх бөгөөд ингэснээр судлах боломжтой илүү бартаатай, сонирхолтой бүсүүдийг сонгох боломжтой болно гэжээ.

0/1000