Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагч хутга барин Токио дахь Хятадын Элчин сайдын яаманд хууль бусаар нэвтэрсэн нь Хятадын тусгаар тогтнол, нэр төрд халдсан ноцтой үйлдэл гэж тус ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Гуравдугаар сарын 24-нд Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний тухайн үеийн дэслэгч Муратa Кодай өргөст торон хашааг давж, хутга барин Хятадын ЭСЯ-нд нэвтэрч, дипломат ажилтнуудыг хөнөөнө гэж сүрдүүлсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчилжээ. Токиогийн дүүргийн шүүх Пүрэв гарагт түүний хэргийг анх удаа нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна.
Хятадын тал уг үйлдэл нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг ноцтой зөрчсөнөөс гадна Хятадын тусгаар тогтнол, нэр төрд халдаж, дипломат ажилтнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн гэж үзэж байна. Мөн Японд барууны үзэлтэй хүчнүүдийн идэвхжил болон Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдад тавих хяналт, сахилга баттай холбоотой асуудлыг энэ хэрэг илчилсэн гэж мэдэгджээ.
Хятад улс Японыг хэргийг сайтар шалгаж, буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээ авч, болсон явдлын талаар хариуцлагатай тайлбар өгөхийг шаардсан байна.


