horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

13 байршилд гал түймэр илрүүлэх өндрийн камер суурилууллаа

post-img

Онцгой байдлын ерөнхий газар нийслэлд гарсан гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалттай өндрийн камерыг Багахангай, Багануур, Налайх зэрэг 9 дүүргийн 13 байршилд суурилууллаа. Өндрийн камер нь хиймэл оюунд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой. Ингэснээр хүн дуудлага өгөхийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдэв.

Үүний зэрэгцээ нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдэл нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

0/1000