horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр нээлттэй сонсгол хийхээр судалж байна

post-img

УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөснөөс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

АН-ын дарга О.Цогтгэрэлээс дараах мэдээллийг тодрууллаа.

-Нийслэлийн төсвөөс Т.Чимгээд байр өгсөн байна.

-3 шатны шүүх гэм буруутай гэж үзсэн этгээдэд байр өгөхөөр шийдвэрлэсэн нь харамсалтай. Тэгэхдээ хуулийн процессыг шууд буруутгах нь зохистой эсэхийг сайн мэдэхгүй. Шүүхийн шийдвэр ортой үндэстэй л байх.

-Энэ асуудлыг та бүхэн тодруулах уу?

-Ер нь энэ асуудлаар АН-аас ажлын хэсэг гаргаж, зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Шаардлагатай гэвэл С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр нээлттэй сонсгол хийх асуудлыг хуулийн хүрээнд судалж байна

0/1000