horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

З.Нарантуяа: Цагдаа, прокурор, шүүх тэгтлээ доройтчихоогүй л бол С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт нэр төрөө сэргээх ёстой

post-img

УИХ-ын гишүүн С.Зоригийг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн. Түүнээс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас тодрууллаа.

-Цагдаа, прокурор, шүүх гэсэн 3 инститүц, 3 шатны шүүхийн үйл ажиллагаа тэгтлээ доройтчихоогүй л юм бол нэр төрөө сэргээхийн төлөө явах л ёстой. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг сонгуулийн сэдэв, нэгнийгээ намнах хэрэгсэл болгочхоод байгаа. Ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд үүнийг мухарлах хэрэгтэй.

-Х.Нямбаатар хотын дарга байхдаа Т.Чимгээд байр олгосныг юу гэж үзэж байна вэ?

-Улс төрийн шалтгаантай л гэж үзэж байна. Хэрвээ тэднийг хэлмэгдүүлсэн бол төрийн өмнөөс энэ үйл ажиллагааг явуулах ёстой. Тэгэхгүй 1 дарга гарч ирээд байр өгч байгаа нь цэвэр улс төрийн зорилготой үйлдэл. Хэрвээ хуулийн байгууллага буруу ажилладаг юм бол хэлмэгдсэн мянга мянган хүн байгаа шүү дээ. Тэдэнд ч гэсэн байр өгөөч. Тэгэхгүй ганцхан хэрэг сугалж аваад, хуулийн системийн бүх хүний хөдөлмөрийг харлуулаад байж болохгүй.

-АН жилд цэцэг өргөхөөс өөр юм хийхгүй юм.

-АН хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцохгүй гээд харж хүлээж ирсэн. Хэрэг нь тогтоогдчихоод байхад, “Тогтоогоогүй” гээд байгаа бол одоо улс төрийн түвшинд асуудлыг тавих цаг болжээ.

0/1000