horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Г.Дамдинням: 10 дугаар сард харьцангуй тайван өнгөрөх магадлалтай

post-img

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.

Шатахууны хангалт, нийлүүлэлтийн маш том бэрхшээлийг дэлхий даяараа туулж байна. Манай улсын хувьд сардаа 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянган тонн орчим, 9 дүгээр сард 62 мянган тонн орчим шатахуун импортлож АИ-92 бензиний хангалт багассан. Тиймээс нийлүүлэлтийн гаралтай шок дуусч өгөхгүй байна. Ачилт багасахад л хүндрэл учирч байгаа.

Энэ бол зөвхөн Монгол Улсад тохиолдож байгаа асуудал биш. Олон улсын мэдээллээс харж байгаа байх. 2 хоногийн өмнө ОХУ экспортын мэдээллээ нууцлах шийдвэрээ танилцууллаа. Манай улсын нийт экспортын 97 хувийг дангаараа нийлүүлдэг улс. Энэ улсад 34 нефть боловсруулах үйлдвэр бий. Эдгээрээс 24 нь нэгээс дээш удаагийн дроны бөмбөгдөлтөд өртсөн нөхцөл байдалтай байгаа. Дотооддоо ОХУ Евро-2, 3 төрлийн, найруулсан шатахуун ашиглахыг хориглодог байсан бол үүнийгээ чөлөөлчихсөн. Энэ нь манайд яаж нөлөөлж байна вэ гэвэл энэ бүтээгдэхүүнийг Ангарскийн үйлдвэрт үйлдвэрлэж зөвхөн Монгол, Киргизистан авдаг байсан бол энэ бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглэдэг болсонтой холбоотой нийлүүлэлт багассан.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: 10 дугаар сарын байдлаар БНХАУ-аас авах шатахууны хэмжээгээ нэмээд 78 мянган тонн авахаар гэрээ хийсэн. Ачилтын хуваариас шалтгаална. 10 дугаар сард байдал харьцангуй тайван өнгөрөх хүлээлттэй байгаа.

Улсын хэмжээний нөөц савны хүчин чадал их муу. 30-аад жил энэ талаар бодлого гаргаж яваагүй юм байна лээ. Манай Засгийн газар бодлого гаргаж улсын төсөв дээр татаас төлбөр тавьж энэ жилдээ 150 мянган тонн савны хүчин чадлаа нэмнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөц хадгалж чаддаг болно.

0/1000