АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас сэтгүүлчид шатахуунтай холбоотой асуудлыг тодруулахад ийм хариу өгөв.
-ЗГ бензин, дизель түлш зардаггүй. Олж ирэхэд нь хувийн аж ахуйн нэгжүүддээ тусалж байна. Шатахууны шоок ойрын хэд хоногоос намжина. 10-р сард яахыг мэдэхгүй.
Өмнө нь өдөрт нийслэлд 1000 тонн шатахуун хүрдэг байсан бол одоо 1700-1800 тонныг нийлүүлээд ч хүрэхгүй байна. ШТС-ыг өдөрт нэг удаа цэнэглээд хүрэлцдэг байсан бол одоо 2-3 удаа цэнэглэж байна.
Шөнө бензин өгөхгүй байгаа ШТС-уудад тогтмол шалгалт хийж, торгож байгаа. Намайг эсвэл ЗГ-ыг огцруулаад бензин, шатахууны асуудал хэвийн болчихно гэвэл одоо ч больчихмоор байна.

