horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хөнгөлөлттэй зээлээр 9 сургууль, 5 цэцэрлэг барина

post-img

Азийн хөгжлийн банкны хөнглөлттэй зээлээр шинээр 9 сургууль, 5 цэцэрлэг барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөхөөр болжээ.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда манай улсад айлчилж байна. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхантай уулзжээ.

Энэ үеэрээ боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байна.

Төслийн хүрээнд шинээр 9 сургууль, 5 цэцэрлэг барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөж, 1 сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмэгдүүлнэ.

Мөн шинээр 1 аймгийн нэгдсэн төв эмнэлэг, 3 аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, 7 боомтод шинээр эрүүл мэндийн төв барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

0/1000