horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улсын наадамд бүртгүүлчхээд барилдаагүй, дундаас нь хаяж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно

post-img

Үндэсний их баяр наадмаар өнөө жил барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн наадмаар барилдсан ч 4, 5-ын даваанд гарч барилдаагүй бөхчүүдийн талаарх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хэлэлцэхээр болжээ. Тэдний уршгаар наадамд барилдах хүсэлтэй бусад бөх барилдаж чадаагүй. Барилдаанаа дуусгалгүй, наадмаа дундаас нь орхиж явсан бөхчүүд наадамчин олныг үл хүндэтгэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор тус холбоонд санал, гомдол цөөнгүй иржээ. Иймд улсын наадамд бүртгүүлээд барилдаагүй 44 бөх, Багангай дүүргийн наадамдыг орхисон 5 бөх, Дарханы наадмыг хаяж явсан 2 бөхийг шалтгаанаа 2026 оны 10-р сарын 10-ны тайлбарлахыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл шаардлаа. Уг тайлбарыг бичгээр авах юм байна.

Улсын баяр наадамд бүртгүүлээд, барилдаагүй бөхчүүд

  • 1. Улсын харцага Г.Батбаяр Ар
  • 2. Улсын начин Б.Баатарцол БӨ
  • 3. Аймгийн арслан О.Өлзиймөнх Ду
  • 4. Аймгийн арслан Т.Мягмаржав Ув
  • 5. Аймгийн арслан Ж.Батбилэг Тө
  • 6. Аймгийн заан Б.Түвшинтулга Дог
  • 7. Аймгийн заан М.Баярмандах Сэ
  • 8. Аймгийн харцага Ч.Дагвадорж ГА
  • 9. Аймгийн начин Б.Баяраа Ар
  • 10. Аймгийн начин Б.Баатарболд Сэ
  • 11. Аймгийн начин Ш.Билгүүндалай Ор
  • 12. Аймгийн начин М.Балжинням ГА
  • 13. Аймгийн начин П.Цэвэгжав Ув
  • 14. Аймгийн начин Б.Гүррагчаа Тө
  • 15. Аймгийн начин Б.Билгүүнтөгс Ув
  • 16. Аймгийн начин О.Ерболсын БӨ
  • 17. Аймгийн начин Ц.Чагнаадорж Бу
  • 18. Аймгийн начин Б.Бэх-Очир Бу
  • 19. Сумын заан Л.Гансүх Хэ
  • 20. Сумын заан Н.Эрхэмбаатар ГС
  • 21. Сумын заан Е.Абылай БӨ
  • 22. Сумын заан Ц.Энхбаяр ГА
  • 23. Сумын заан А.Анхбаяр Төв
  • 24. Сумын заан Ж.Балжинням Ар
  • 25. Сумын заан Э.Энхцаг Ар
  • 26. Сумын заан Д.Батсүх Тө
  • 27. Сумын заан Э.Батлхагва Хө
  • 28. Сумын заан С.Тэмүүлэн ГА
  • 29. Сумын заан Ч.Эрдэнэбаяр Өв
  • 30. Сумын заан Н.Мягмарсүрэн Ар
  • 31. Сумын заан Б.Лхагваа За
  • 32. Сумын заан Д.Худабек БӨ
  • 33. Сумын заан Д.Дашзэвэг Өв
  • 34. Сумын заан П.Нэмэх ГА
  • 35. Сумын заан Т.Түвшинжаргал Өв
  • 36. Сумын заан Ц.Отгонбаяр Хо
  • 37. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл ГА
  • 38. Сумын заан /Аймгийн арслан/ Г.Түвшинтөр За
  • 39. Сумын заан Ц.Дэлгэрмөрөн БӨ
  • 40. Сумын заан Д.Бадам-Очир Ув
  • 41. Сумын харцага Б.Энэрэл За
  • 42. Сумын начин /сумын заан/ О.Одбаяр Тө
  • 43. Сумын начин Ц.Буянтогтох Тө
  • 44. Сумын начин Т.Сумьяабазар ГА

Аймаг, дүүргийн наадамд бүртгүүлж барилдаад, дундаас нь орхиж явсан бөхчүүд

А. Багахангай дүүргийн баяр наадам

  • 1. Улсын заан Ц.Мягмарсүрэн /4-ийн даваанд/
  • 2. Улсын начин Г.Дармаажанцан /4-ийн даваанд/
  • 3. Аймгийн арслан Б.Тайван Хо /4-ийн даваанд/
  • 4. Аймгийн арслан Б.Даваадалай Хо /4-ийн даваанд/
  • 5. Аймгийн арслан Х.Болдбаатар За /4-ийн даваанд/

Б. Дархан-Уул аймгийн баяр наадам

  • 1. Аймгийн хурц арслан С.Очирбат Да /5-ын даваанд/
  • 2. Аймгийн хурц арслан /Улсын начин/ Б.Өсөхбаяр /5-ын даваанд/

0/1000