Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төвөөс ойролцоогоор 2 километрийн зайд орших айл суурин, малчны хот руу өнгөрсөн шөнө баавгай орж ирж дайрсан байна.
Нутгийн иргэд болон малчид нийлж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баавгайг барьж аван хүлж, баавгайг сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд аваачин байршуулсан байна. Мэргэжлийн баг баавгайд унтуулга хэрэглэн, эрүүл мэндийн байдлыг нь шалгасны дараа хүний хөлөөс алс, байгалийн унаган ойд нь буцаан тавих арга хэмжээг авна.


