“Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2026.10.02) хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал 2025-2026 он” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 1, 2-ны өдөр зохион байгуулахаар тусгажээ. Уг сонсголыг Х.Ганхуяг гишүүнээр удирдуулахаар төсөлд тусгасан байв.
Тогтоолын төслийг батлах, эсэх санал хураахад Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

