Засгийн газраас 2026.08.20-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.10.02/ хийлээ.
Уг төслийн танилцуулгад “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээг 50 тэрбум төгрөг гэж тусгажээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан ч 50 тэрбумаар “Гэрт ойрхон сургууль” бий болгох тухайгаа байнга мэдээлж ирсэн. Харин тэр нь үнэндээ 62.2 тэрбум төгрөг байсныг УИХ-ын гишүүн П.Наранбаяр илчилсэн юм.
Энэ салбарыг хариуцсан ажлын хэсгийн хуралд Боловсролын яам мэдээлэл өгөхдөө уг санхүүжилтийн дүнг 62.2 тэрбум гэж танилцуулсныг УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар Төсвийн байнгын хороонд танилцуулав.
Байнгын хороод, Дэд хороо, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

