horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Золжаргал: “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр намын сүлжээ тэжээж байгаа

post-img

“Эрдэнэс Тавантолгой” компанид Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн аудиттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.

-Нийт 9 их наяд төгрөгөөс иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг очсон байна. Энэ бол бас бага мөнгө биш. 900 мянган өрхтэй, 1 сая өрхтэй гэж үзэхэд 1, 2 сая төгрөг өрх бүрт автоматаар хуваарилахад хүрэх мөнгө. Тэгэхээр энэ тоог нэмэх боломж байна. Хэрэв зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж, хэрэггүй зарцуулалтаа бууруулбал боломжтой.

Өнгөрсөн хугацаанд гэхэд нүүрсний бөөрөнхий түлшинд 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Энэ бол төсвөөс гарсан их мөнгө. Мөн “Эрдэнэс Монгол” компанид менежментийн төлбөр гэж “Эрдэнэс Тавантолгой” 200 тэрбум төгрөг төлсөн. Гэтэл менежмент нь муудсан, орлого энэ тэр нь муудсан.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр нийгмийн хариуцлага нэрээр 59 тэрбум төгрөгийг янз бүрийн буяны ажил, сургууль, төлбөр зэрэгт зарцуулсан байна. Хэнд өгдөг нь ч бас ойлгомжтой.

Мөн Баялгийн сан руу орох ёстой байсан 3.7 их наяд төгрөгийг оруулаагүй. Өр хэлбэрээр бичиж, өөр төслүүдэд зарцуулсан байна. Энэ мэдээлэл ҮАГ-аас хийсэн нийцлийн тайлан дээр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” 3.7 их наяд төгрөг тийш нь зарцуулсан байна.

2026 ??? ?????????? ????? 2. ???-?? ?????? ?.????????? ???????? ??????. \r\r????? ??????? ?.?????-???? / MPA

Ингээд бодох юм бол иргэдэд очсон 2.4 их наяд төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулсан 9 их наяд төгрөг, үүнээс Баялгийн санд очих ёстой байсан 3.7 их наяд төгрөг гээд асар том мөнгө яригдаж байна. Энэ мөнгөөр бид дандаа намын сүлжээ тэжээж байгаа. Түүн дээр орсон бүх талын оролцогчдыг тэжээж байгаа асуудал харагдаж байна.

Ядаж үүний 50 хувийг нь хувьцаа болгож гаргана гэсэн 2010 оны 39 дүгээр тогтоол бий. Үүнийг хэрэгжүүлэхийг шаардана. Одоогоор 20 хувийг нь иргэдэд, 10.6 хувийг нь аж ахуйн нэгж дээр гаргасан. Цаана нь үлдэж байгаа 20 хувийг бирж дээр арилжих ёстой. Энэ 20 хувийг гаргаагүй байж, иргэдийн гар дээр байгаа 20 хувийг арилжих гэж яараад хэрэггүй.

Төөрөгдүүлсэн мэдээллийн улмаас хувьцаагаа алдчихсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнөө маргаашаа яая гэж байгаа хүмүүс байна. Мөнгө авах уу, хишиг хувь хүртэх үү гэхээр “Тэгье, хүртье” гээд авсан оюутнууд ч байна. Энэ асуудлыг хууль тогтоох байгууллага шийдэх хэрэгтэй. Энэ тал дээр бас ажиллаж байгаа хүмүүс байгаа. Бид санал нийлээд ажиллана гэж бодож байна.

0/1000