horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлагыг хүлээж авч байна гэж ойлгосон

post-img

АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдав. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцууллаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-2 зүйл ярилцсан. МАН-ын ЗГ-т хариуцлага тооцох тухай, одоо хэлэлцэж буй төсөв санхүүгийн талаар ярилцсан. МАН-ын дотоод зодоон нь түмний зүдгүүр болсон өдрүүд үргэлжилж байна. Үүнийгээ АН-аас болсон мэт мэдээлэх сонирхол МАН-д байна.

УТЗ хуралдаж байх хойгуур Ерөнхий сайд “АН-аас тавьж буй шаардлагыг хүлээж авна” гэдэг байр суурь илэрхийлсэн гэж ойлгосон. АН-аас иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн. “Цалин, тэтгэвэр нэмэх ёстой. Гэхдээ үрэлгэн төсвөө хас” гэж шаардаж ирсэн.

-ЗГ-ыг огцруулах асуудлыг танай нам яахаар болсон бэ?

-Ерөнхий сайд манай намын бүлгээс тавьсан Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг хүлээж авч байна гэж ойлгосон. Энэ мэдээллийг нягталж, цаашид хэлэлцээд явна.

-МАН-ын гишүүд Японд сургалтаар явсан.

-Тэрнийхээ зардлыг олон нийтэд ил тод тайлагнах ёстой.

0/1000