АНУ-ын Нью-Мексико мужийн Альбукеркийн тэнгэрт ням гарагт олон өнгийн агаарын бөмбөлгүүд хөөрч, Albuquerque International Balloon Fiesta-гийн хоёр дахь өдрийн арга хэмжээ үргэлжилжээ.
Энэ үеэр даатгалын компанийн сурталчилгаатай болон харь гаргийнхны толгойн хэлбэртэй зэрэг төрөл бүрийн бөмбөлөг хөөргөсөн бөгөөд хүний тархи хэлбэртэй бөмбөлөг ч олны анхаарлыг татсан байна.
Тус наадам 1972 онд ердөө 13 бөмбөлөгтэй эхэлж байсан бол өнөөдөр 600 орчим бөмбөлөг оролцдог, дэлхийн хамгийн том агаарын бөмбөлгийн арга хэмжээ болсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
2022 онд Альбукеркийн олон улсын агаарын бөмбөлгийн наадам 50 жилийн ойгоо тэмдэглэсэн байна.


