Төрийн худалдан авалттай холбоотой төрийн өмчит компаниудын зарлага, урсгал зардал, хөрөнгө оруулалтыг хянан шалгах түр хороо байгуулах санаачилгад 44 гишүүн гарын үсгээ зураад байгааг УИХ-ын гишүүн Ө.Шижир 10-р сарын 2-ны чуулганд мэдээллээ. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулахаар гишүүдийн 1/4 нь санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан, уг хороог тогтоолоор заавал байгуулах үүрэгтэй. Ингэхдээ дэг хүлээхгүй, татгалзах боломжгүй.
126 гишүүнтэй парламентад 32 гишүүн гарын үсэг зурснаар хянан шалгах түр хороо байгуулах босгыг давна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачилсан хянан шалгах түр хороог байгуулах нь тодорхой болж байн.

