АНУ-ын Нью-Йорк хотын Гэгээн Жон Тэнгэрлэгийн сүмд ням гарагт жил бүрийн Гэгээн Францискийн өдрийн баярыг тохиолдуулан тэжээвэр амьтдыг адислах ёслол болжээ. Амьтад, байгаль орчны ивээгч гэгддэг Ассизийн Гэгээн Францискийн дурсгалыг хүндэтгэн тусгай мөргөл үйлдсэний дараа лам нар тэжээвэр амьтдад адис өргөсөн байна.
Энэ жил уг арга хэмжээ Гэгээн Францискийн мэндэлсний 800 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болжээ. Амьтад, эзэд нь сүмийн гол танхимд байрлуулсан дэлхийн дүрслэл бүхий 23 фут өндөр, эргэдэг “Gaia” бүтээлийн доогуур нэвтэрч орсон байна.
Ёслолын дараа эзэд нь нохой, муур болон бусад тэжээвэр амьтдаа дагуулан адислуулах дараалалд зогсжээ. Оролцогчид амьтад нь гэр бүлдээ хайр, үнэнч байдал, нөхөрлөлийг авчирдаг бөгөөд тэдэнтэй тогтоосон онцгой холбоогоо тэмдэглэхээр энэ өдөр цугласан хэмээн ярьсан байна.


