horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Орон сууцны давхар захиалга хийж 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

post-img

Барилгын компаниуд орон сууцны захиалгыг давхардуулан гэрээ байгуулан 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэргийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байна.

Иймээс орон сууцны захиалгад залилуулж хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий АЖЛЫН ХЭСЭГ өчигдөр болон өнөөдөр хуралдаж цаашид иргэдийг орон сууцны залилангийн гэмт хэргээс хамгаалах үүднээс дараах асуудлыг ЗГ-т танилцуулж хэрэгжүүлэхээр боллоо гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.

1. Барьж буй орон сууцны барилгатай холбоотой мэдээлийг нэгтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах #түр_журмыг гаргах;

2. Барьж буй орон сууцыг #мэдээллийн_цахим_системд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй болгох (бүртгэлийг цахимжуулж, мэдээллийг ил тод болгосноор залиаланг бууруулах);

3. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй саатсан барилгын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нийслэлээс нэн тэргүүнд шийдвэрлэхэд анхаарах;

4. Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцны залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Ирэх 7 хоногт дээрх асуудлыг ЗГ-т танилцуулж, тогтоол гаргахаар боллоо.

0/1000