horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Парагвайд хүчтэй шуурганы үеэр мөндөр орж, автомашин, байшин гэмтжээ

post-img

Парагвайн нийслэл Асунсьон хотод бямба гарагт хүчтэй шуурганы үеэр том хэмжээний мөндөр орж, автомашин болон байшингийн дээврүүд гэмтжээ. Мөн шуурганы улмаас нийслэл болон ойролцоох зарим хотод цахилгаан тасарсан байна.

Парагвайн Цаг уур, ус судлалын газраас мэдээлснээр, шуурганы систем тус улсын зүүн бүс болон баруун бүсийн өмнөд хэсгээр дайран өнгөрч, аадар бороо, хүчтэй салхи, мөндөр дагуулжээ.

Цаг уурын мэргэжилтнүүд ийм төрлийн шуурга нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт хаврын улиралд тохиолддог үзэгдэл боловч Эль Ниньо цаг уурын үзэгдлийн нөлөөгөөр шуурга, мөндрийн эрчим нэмэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Цаг уурын байгууллагаас ням гарагт Парагвайн хойд болон зүүн хэсэгт шуурга үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.

0/1000