horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ц.Идэрбат: Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг бол хөрс хуулаад, нүүрсийг нь зардаг бизнес биш

post-img

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр,
• Ургац хураалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
• Ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ
• ХХААХҮ-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өг байна.

-Арьс ширний үйлдвэргүй байгаа нь бодлогын алдаа мөн үү гэвэл мөн. Арьс ширний урамшууллыг энэ жил өгдгөөрөө өгье гэсэн саналыг яамны зүгээс Засгийн газар хүргүүлсэн. Харин боловсруулах үйлдвэрээ хурдхан барих иал дээр илүү анхаарч байна. Ховдын арьс ширний үйлдвэрийг баръя. Өвөрхангайд хоёр ч үйлдвэр бэлэн барьсан байна. Энд цэвэрлэх байгууламжийг энд барьж өгье. “Эмээлт Эко” аж үйлдвэрийн паркийг хурдхан байгуулъя гэж зорьж байна.
Харин арьс ширний урамшууллыг битгий зогсоогооч ээ гэсэн санал ирж байгаа. Эдгээр паркийг ашиглалтад ороход арьс ширээ өгөх бэлэн байх тухай асуудал хөндөж байна.

Ноолуурын тухайд өмнө нь ноолуурыг зөвхөн ченж нар л худалдаж авдаг байсан бол энэ жилээс Монголын үйлдвэрүүд худалдаж авч эхэлсэн. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг бол зүгээр хөрс хуулалт хийгээд гарсан нүүрсийг нь аваачаад зарчихдаг бизнес биш. Зөвхөн ноосыг гэхэд харганы ноос түүж эсгий хийх гэдэг шиг л юм болно. Ноосоо авна, боловсруулна, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, борлуулна. Хэдий болтол ноосоороо эсгий таавчиг хийх юм бэ.

0/1000