horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Алтангэрэл: Хятадаас оруулж ирсэн амьд ямаанаас годрон гарсан

post-img

Говь-Алтай аймгийн Цогт, Төв аймгийн зарим суманд ямааны годрон өвчин гараад байна. Уг өвчний халдвар цааш тархах эрсдэлтэй байгааг тус аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Цогт суманд малын гоц халдварт годрон өвчин туссан 3000 гаруй ямааг есдүгээр сарын 27-нд устгасан байна. Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт уг өвчний голомт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр баталгаажжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын даррга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-БНХАУ-ын “Арвас” үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг тогтоосон. Мал эмнэлгийн мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй. Ухна зарсан хүмүүс хаашаа, хэдэн ухна зарснаа хэлэхгүй байгаа. “Годрон өвчний вакцин зарна” гэсэн мэдээлэл ч байна. Орон нутагт болж байгаа мэдээллийг бид мэдэж байгаа. Энэ хэний буруугаас болов, хаанаас гарав гэдэг нь мэдэгддэггүй. Энэ удаагийнх бол хууль бус үйл ажиллагаа орсон байна гэдэг нь тодорхой байна.

Вакцины тухайд 1950-2000 он хүртэл “Биокомбинат” годрон өвчний вакцин үйлдвэрлэж байжээ. Энэ хугацаанд годрон өвчин гараагүй учраас 2000 оноос хойш вакцин үйлдвэрлэхээ больсон байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалж, вакцины асуудал яригдаж байгаа. Шууд гаднаас вакцин авч ирээд хийх боломжгүй юм билээ. Тэгэхээр “Биокомбинат”-д вакцин үйлдвэрлэж байгаа. Сар гаруйн хугацаа орно.

Мал эмнэлгийн ерөнхий газар Х.Алтангэрэл:

-Ямааны годрон өвчин 1952 онд манай улсад хамгийн сүүлд гарсан. 72 жилийн дараа дахин 2024 онд Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл суманд гарч, 29 хот айл, 91 өрхийн 13.252 мал өвчилсөн. Үүнийг усгасан. 2026 оны 5-р сард Хөвсгөл, Улаанбадрахын 4 өрхийн 732 малд гарсан. Хамгийн сүүлд 9-р сард Говь-Алтайн Цогт суманд гарлаа. “Саятан сүрэг” гэж цахимаар үржлийн мал худалддаг хувь хүн Говь-Алтай аймгийн Цогт суманд үүлдэр тодорхойгүй 12 ухна зарсан. Үүнээс цааш өвчин тархсан байна. 9-р сарын 28-нд годрон болохыг баталгаажуулсан. Цогтод 3986, Дэлгэрт 1137 ямаа, Төв аймгийн Алтанбулагт 747 ямаа устгаад байна. Нийт 5871 ямаа устгалаа.

“Саятан сүрэг” цахим дэлгүүр өөр хэчнээн ухна оруулж ирж, хаана зарсан нь тодорхойгүй байна. Бидний өөрсдийн олсон мэдээллээр Архангай, Баянхонгор, Төв, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий гэсэн 10 аймгийн 13 байршилд ухна зарсныг баттай илрүүлсэн. Энд зарсан ухныг илрүүлж, тусгаарлан, хянаж байна.

Гадаадаас мал оруулж ирэх, худалдахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой. Ингэхдээ МЭЕГ-аас импортын мэдэгдэл авах ёстой. “Саятан сүрэг” цахим дэлгүүр ямар ч тусгай зөвшөөрөл яамнаас аваагүй. Импортын тусгай зөвшөөрөл Мал эмнэлгийн ерөнхий газраас аваагүй. Тиймээс ГЕГ, Тагнуулын ерөнхий газраас дэмжлэг хүссэн.

Тухайн сумын мал эмнэлэг тухайн суманд ирсэн малыг бүртгэж авах ёстой. Үүлдэр угшил нь гадаадынх уу, дотоодынх уу гэдгийг тодорхойлох шинжилгээ хийж байна. Ноолуурын шинжилгээгээр манай улсынх биш гэдгийг тогтоосон. Цаашид геномын шинжилгээ хийнэ.

Сайдын тушаалаар баталсан жагсаалтад энэ мал байхгүй. Энэ “Саятан сүрэг” цахим дэлгүүрийн хүн ухнаа малчдад тараачхаад, араас нь ямааны вакцин санал болгосон байсан. Энэ вакцин Монгол Улсад бүртгэлгүй.

1952 онд хамгийн сүүлд манай улсад годрон өвчин гарсан. Годронгийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхлээд байна.

МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар:

-2025 онд Хятад, Монголын сошиал мэдээллээр “Эрээнээр 40 чемодан ямаа оруулж ирэх гээд баригдсан” тухай мэдээлэл гарсан. Годрон зөвхөн амьд ямаагаар дамжиж халдварладаг. 72 жилд гараагүй өвчин дахин гарсан. Учир нь годрон амьд ямаанаас амьд ямаанд халдаг. Энэ өвчний үүсгэгч Монгол Улсын нутагт байгаагүй. Тиймээс энэ хүмүүсийн хууль бусаар оруулж ирсэн амьд ямаанаас гарсан гэж үзэж байгаа юм. Сая годрон туссан ямаануудыг устгасан.

0/1000