horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машин жолоодсон 17 настай хүүхэд болон машины эзнийг 500 мянгаар торгожээ

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 26-нд 17 настай хүүхэд “Ниссан Жюк” маркийн машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцжээ. Үүнийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, тогтоон, хариуцлага тооцсон байна.

Учир нь 18 нас хүрсэн хүн Монгол Улсад A, B, C, M, C1 ангиллын тээврийн хэрэгсэл (мотоцикл, суудлын автомашин, ачааны автомашин) жолоодох сургалтад сууж, жолоочийн үнэмлэх авсны дараа тухайн ангиллынхаа тээврийн хэрэгслийг жооодох эрхтэй болдог. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан байдаг.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автомашин жолоодсон, мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь жолоодох эрхгүй хүнд автомашины жолоодлогыг шилжүүлсэн болохыг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйл

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

0/1000