horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

ОХУ-д лабораторийн ажилтан тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгааны улмаас нас баржээ

post-img

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хот дахь Тарваган тахалтай тэмцэх судалгааны хүрээлэнгийн 28 настай лабораторийн ажилтан уушгины хатгалгааны улмаас нас баржээ.

Дарья Шипилова есдүгээр сарын 29-нд эмнэлэгт хүргэгдэн, аравдугаар сарын 2-нд нас барсан бөгөөд түүнийг аюултай халдварт өвчний судалгаа хийдэг лабораторид ажилладаг байсан гэж мэдээлж байна. Зарим хэвлэлд түүнийг лабораторид ажиллаж байхдаа тарваган тахлын үүсгэгч агуулсан хуруу шил хагалсан байж болзошгүй гэж мэдээлсэн ч ОХУ-ын эрх баригчид үүнийг батлаагүй байна.

Роспотребнадзор нас барсан ажилтны оношийг “шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж мэдээлээд, шинжилгээгээр түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичил биет илрээгүй, хүрээлэнд эмгэг төрөгчтэй ажиллах үеийн осол бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ түүний ойрын хавьталд байсан 197 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авч, Эрхүү мужийн халдвар, тархвар судлалын нөхцөл байдлыг “тогтвортой” гэж Роспотребнадзор мэдээлсэн байна.

0/1000