horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах тэтгэмжийг нэмэх асуудлыг дахин хэлэлцэхээр болов

post-img

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.05) 14:00 цагаас хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв. 95 гишүүн ирж, ирц 75 хувь байлаа. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асаргааны тэтгэмжийн нэмэгдүүлэх болон Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх шаардлагатай тул чиглэл өгөхийг хүссэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт уг саналаар санал хураалгахад гишүүдийн 68.6 хувь дэмжив. Ийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэл өгч, Төсвийн байнгын хороонд буцаалаа. Төсвийн байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг дээрх асуудлаар дахин явуулна. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхээр боллоо.

0/1000