Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Б.Баатарыг 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ

Б.Баатарыг 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ

Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газар энэ оны 3 дугаар сараас хойш шалгаж буй. Нийслэлийн Прокурорын газар Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хуурч зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.

Нийслэлийн Прокурорын газар “Херо интертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ. Уг саналыг тус шүүх /2026.10.02/ хэлэлцэж, түүнийг цагдан хорихоос татгалзсан. Харин прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Б.Баатарыг цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр өнөөдөр дахин шүүхэд хандсан юм.

Үүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч хянаад, 19:00 цагт шийдвэрээ гаргаж, Б.Баатарыг 30 хоног цагдан хорихоор боллоо. Тус шүүхэд нийслэлийн Прокурорын газар “Б.Баатар зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшрал бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг цагдан хорих санал гаргажээ.

Үүнийг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтээ хуульд нийцүүлэн хийгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байна” хэмээн үзэж, прокурорын гомдлыг хүлээн авчээ. Ийн Б.Баатарыг 2026.10.05-наас 1 сар цагдан хорив.

0/1000