horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Бямбасүрэнд оноосон 13 жил хорих ялыг хэвээр нь үлдээв

post-img

ЭМДЕГ-ын асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээлээ. Л.Бямбасүрэн бусадтай бүлэглэн хувийн эмнэлгүүдээс 120 сая төгрөгийн хахууль авч, 50 саяыг нь өөртөө авсан. Түүнийгээ ажилтныхаа данс руу шилжүүлж, “Mersedes Benz” захиалж аван, мөнгөө угаасан гэнэ. 

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн “Би 61 настай. 13 жил хоригдоод, амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? Амьд байх ямар ч хэрэгтэй юм. Хүнээс хүүгүй мөнгө зээлж, хөрөнгө авах нь мөнгө угаах үйлдэл юм уу? Хэргийг минь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү! Одоо миний бие муу гадаадад эмчлүүлэх шийдвэр гарсан байгаа” хэмээн шүүхэд мэдүүлээд байна.

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.04.13, 14-нд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. ЭМДЕГ-т ажиллаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж, нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. 

Анхан шатны шүүх Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд, 6-13 жил хорих ял оноосон. Л.Бямбасүрэн уг мөнгөнөөс 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жил хорих ял оноосон юм. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ. Үүнийг тэд хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдсан. Үүний дагуу 2 дахь шатны шүүх хурал өчигдөр болж, уг ялыг хэвээр нь үлдээв.

Л.Бямбасүрэнг 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар, 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байв.

0/1000