horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЖДҮХС-гаас олгосон 1.1 их наяд төгрөгийн зээлийн 80 тэрбум нь муу ангилалд багтжээ

post-img

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) 2009 оноос хойш нийт 9272 зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 7978 буюу 86 хувь нь зээлээ бүрэн төлжээ.

2025.12.31-ний байдлаар тус санд 1294 зээлдэгч бүртгэлтэй байгаа аж. Тэдний дийлэнх нь зээлээ хугацаандаа хэвийн төлж байгаа бол 274 хүн 80 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй, “муу” ангилалд багтжээ. Нийт зээлдэгчдийн 2.9 хувийг муу зээл эзэлж байгаа аж. Тэрхүү 274 хүний зээлийг төлүүлэхээр ЖДҮГ шүүхэд ханджээ. Үүнээс 80 хувийг нь шүүх шийдсэн бол 20 хувь нь шүүхийн шатанд байна.

2026.09.01-ний байдлаар 218 зээлдэгчээр 71 тэрбум төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж, 60 хүнээр зээлийг нь бүрэн төлүүлжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж 2009 онд 25 мянга байсан бол өнөөдөр 83 мянга болжээ. Энэ салбарт тухайн үед 300 мянган хүн ажиллаж байсан бол одоо 590 мянга болж нэмэгдсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид жил бүр улсын төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар, 185 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай ЖДҮГ мэдээллээ.

0/1000