horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Барселонд орон сууцны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

post-img

Испанийн Барселона хотод орон сууцны хямралыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал даваа гарагт /10 дугаар сарын 5/ цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөнөөр үргэлжилжээ.

Цагдаа нар жагсагчдыг Барселоны хөрөнгийн бирж рүү нэвтрэхийг хориглосны дараа нөхцөл байдал хурцдаж, жагсаал албан ёсоор өндөрлөсний дараа зарим оролцогч цагдаа руу эд зүйл шидсэн байна. Үүний хариуд цагдаа нар хүч хэрэглэжээ.

Хотын төвд цагдаа болон жагсагчдын хоорондын мөргөлдөөн хэдэн цаг үргэлжилж, аюулгүй байдлыг хангах хүчнийхэн тус бүсэд олноор байрласан байна.

0/1000