Улсын хэмжээнд 2026.10.05-ны байдлаар 36.6 мянган га талбайн буудайг ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа хураагаад байна.
Хураагаад байгаа ургацын хэмжээ:
- 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс,
- 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн ногоо,
- Малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн,
- Тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн
- 86.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа
Тариаланчид хавар 580.4 мянган га талбайд үр суулгажээ.
Улсын хэмжээнд үр суулгасан талбайн хэмжээ:
- 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай,
- 12.8 мянган га-д төмс,
- 13.4 мянган га-д хүнсний ногоо,
- 94.1 мянган га-д малын тэжээл,
- 90.4 мянган га-д тосны ургамал
Ургацын урьдчилсан баланс:
- 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай,
- 168.2 мянган тонн төмс,
- 218.4 мянган тонн хүнсний ногоо,
- 50.4 мянган тонн тосны ургамал,
- 201.8 мянган тонн малын тэжээл
Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд үр тариа цэвэрлэх 1058 тоног төхөөрөмж, төмс, хүнсний ногоо хураах 453 тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход, 26-30 хоногт ургацаа хурааж дуусгах боломжтой гэж ХХААХҮЯ мэдээлэв.
Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга авчээ. Үүний дагуу өнөөдрийн байдлаар нийт 25.324 хүн ургац хураахад тусалж байна.
- Их, дээд сургуулиас 421 оюутан,
- Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч,
- Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг,
- Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг,
- Үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч,
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор манай улс 100 мянган тонн улаанбуудай нөөцөлнө. Үүнээс одоогоор 52.6 мянган тонныг нөөцлөөд байна.

