horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Израилийн цэргүүд бууж өгөхөөр гарч ирсэн хоёр палестин эрэгтэйг буудан хөнөөсөн бичлэг таржээ

post-img

Израилийн эзэлсэн Баруун эрэгт пүрэв гарагт /11 дүгээр сарын 27/ цэргийн ажиллагааны үеэр зэвсэггүй, бууж өгөхөөр оролдож байсан бололтой хоёр палестин эрэгтэйг Израилийн цэргүүд буудан хөнөөсөн дүрс бичлэг тархжээ.

Палестины телевизийн мэдээллийн сувгийн нийтэлсэн бичлэгт Баруун эргийн хойд хэсгийн Женин хотод Израилийн зэвсэгт цэргүүд бүсэлсэн барилгаас хоёр эрэгтэй гарч ирэн, цамцаа сөхөж, газар хэвтэн бууж өгөхийг оролдож буй нь харагдсан байна. Улмаар цэргүүд тэднийг барилга руу буцаан оруулж, ойроос буудсан бололтой гэж Reuters мэдээллээ.

Reuters-ийн сурвалжлагч мөн хоёр эрэгтэйг барилгаас гарч ирэн бууж өгөхийг оролдож байхыг харсан бөгөөд удалгүй буун дуу сонссоны дараа Израилийн цэргүүд амьгүй болсон бололтой нэгэн хүний биеийн дэргэд зогсож байхыг харжээ.

0/1000