horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Өмнөд Солонгосын банкуудын кибер халдлагад хиймэл оюун ашигласан байж болзошгүй

post-img

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын банкуудад сүүлийн үед гарсан кибер халдлагуудын заримд нь хиймэл оюуны загвар ашигласан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэв. Тэрбээр мягмар гарагт Засгийн газрын хуралдааны үеэр халдлагын нөхцөл байдлыг шуурхай, нарийвчлан тогтоож, хохирлыг бууруулахад шаардлагатай бүх нөөцийг дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Сүүлийн өдрүүдэд “Shinhan Bank”, “KB Kookmin Bank”, “Hana Bank” зэрэг арилжааны банкууд кибер халдлагад өртөж, харилцагчдын хувийн мэдээлэл алдагдсан байна. Өмнөд Солонгосын цагдаа эдгээр халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эрх баригчид халдлагад яг ямар төрлийн хиймэл оюуны хэрэгсэл ашигласныг одоогоор мэдээлээгүй байна.

Үүний зэрэгцээ тус улсын Ерөнхий сайд Хан Сон Сүк өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг мэдэгдэж, хиймэл оюун ашигласан халдлага нь санхүүгийн салбараас гадна төрийн байгууллага, бусад салбарт тархах эрсдэлтэйг анхааруулжээ.

Халдлагад 67 мянга гаруй хүний мэдээлэл алдагдсан, мөн ARTEX AI-ийн мөр илэрсэн гэх дэлгэрэнгүй мэдээллийг The Korea Times өглөө.

0/1000