horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Дашпүрэв: ШТС-уудын ажилчдыг 11:00 цагт ээлж хүлээлцдэг болголоо

post-img

Шатахууны шуурхай штаб өнөөдөр хуралдаж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов. ШТС-уудын ажилчид өглөөний 08:30-09:00 цагт ээлж хүлээлцдэг. Үүнийг 11:00 цаг болгож, өөрчлөхөөр боллоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өглөөний оргил ачааллын үеэр зарим ШТС ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээхээ түр зогсоодог. Энэ хооронд машины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байна. Тиймээс ээлж хүлээлцэх цагийг хойшлуулж байна.

Энэ зохицуулалтыг мөрдөж, иргэдийн ажил, сургуульдаа явах оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй зохион байгуулахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгоё” гэлээ.

0/1000