Хэнтий аймгийн Биндэр сумын ойд тархсан өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг 10-р сарын 1-нээс механик аргаар түүн, устгаж эхэлжээ. Ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойн санг хамгаалахаар уг ажлыг 1,000 га талбайд 8 хүн гүйцэтгэж байгаа аж. Тэд өнөөдрийн байдлаар эрвээхэйн 14 шуудай өндөг, холимог хаягдал цуглуулаад байна.

Тус аймгийн Биндэр сумын ЗДТГ, Биндэр сум дундын ойн ангийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар энэ ажлыг газар дээр нь хянаж байна.


