horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эпштэйний хэрэгт Монголоос хэн ямар хамаатай вэ?

post-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийж байна. “Эпштэйний хэрэг” гэж олон улсад нэрлэсэн энэ асуудлыг сонсох уг сонсголыг өнөөдөр (2026.10.07) Төрийн ордонд зохион байгуулж эхэллээ.
АНУ-ын иргэн Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой энэ сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалах юм. Сонсголд оролцох ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад руу буцсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэд энэ сонсголд ирэх эсэх нь тодорхойгүй байна.

0/1000