horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Оросын Хар тэнгист танкер дроны халдлагад өртөж, 23 хүний бүрэлдэхүүнтэй багийг аварчээ

post-img

Оросын Хар тэнгисийн эрэгт Либерийн далбаатай “Aframax Rio” танкер нисгэгчгүй хөлөгт халдлагад өртөн гал гарсны дараа аврах албаныхан хөлгийн 23 гишүүнийг бүгдийг нь аварчээ. ОХУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, хөлгийн багийн бүх гишүүн Энэтхэгийн иргэд байсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна.

Орон нутгийн эрх баригчид танкер Сириусын эрэг орчимд галд автсан талаар мэдээлж, аюулгүй байдлын үүднээс тус бүсийн наран шарлагын газруудыг хаажээ. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт Хар тэнгист хөлөг шатаж, өтгөн хар утаа тэнгэрт суунаглаж буй нь харагдсан байна.

Reuters бичлэгийн байршлыг барилга байгууламж, ургамалжилт болон эргийн шугамыг архивын болон хиймэл дагуулын зурагтай тулган Сириусын орчим болохыг баталгаажуулжээ. Аравдугаар сарын 5-ны хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээр “Aframax Rio” тухайн үед Хар тэнгист, Сириусын эргээс холгүй явж байжээ.

0/1000