Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд 08:30 цагаас товлосон “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол одоо болтол эхлээгүй байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.
АНУ-ын иргэн Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой, “Эпштэйний хэрэг” гэж олон улсад нэрлэсэн асуудалд монголчууд ямар хамаатайг сонсох уг сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалах юм. Сонсголд оролцох ёстой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад руу буцсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулган нээснээс хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэд энэ сонсголд ирэх эсэх нь тодорхойгүй байна.

