horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Хунан: Бүтэн өнчин 2691 хүүхэд хаана байгаа нь тодорхойгүй байна

post-img

Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан:

-Хүүхдийн бүртгэл мэдээлэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй, үр дүнгүй байна. Урьдчилан сэргийлэх ажил бас үр дүнгүй байна. Хүүхэд хамгаалах санхүүжилт бага байна. Энэ чиглэлээр ажиллах хүний нөөц хангалтгүй, бэлтгээгүй байна.

Бэлгийн мөлжлөгт бүтэн, хагас өнчин хүүхдүүд өртөх эрсдэл маш өндөр байгаа.

Хүүхдийн тоон мэдээлэл, баримтыг бүтэн гаргаж чадахгүй байгаа. Эдгээр хүүхдийн асуудлыг шийдэх бодлогын баримт бичиг зайлгүй шаардлагатай.

Бүтэн өнчин хүүхдийн тоо маш хэлбэлзэлтэй байгаа. Үүн дээр дүн шинжилгээ хийсэн юм байдаггүй. Асрамж, халамжийн төвүүд дээр 2022 онд 220 хүүхэд бүртгэлтэй байхад “2911 хүүхэд бүтэн өнчин” гэж бүртгэсэн байсан. Бусад хүүхэд яасан, хаана байгаа, хэн асран хамгаалж байгаа нь тодорхойгүй.

Гадаадад үрчлүүлсэн 277 хүүхэд байна. 2023 оноос хойш хүүхэд гадаадад үрчлүүлээгүй. Үүнд тавьж буй хяналт бас хангалтгүй.

2025 онд ХЭҮК Замын-Үүд боомтод ажилласан. Тухайн боомтод үйл ажиллагаа явууулж байсан байгууллага хилээр нэвтрүүлсэн хүүхдийн эрсдэлд дүн шинжигээ хийсэн байна. Эрсдэлтэй гэж 235 хүүхэд дээр дүгнэлт гаргаж, тэдний 108-ыг нь хилээр гаргахыг зогсоосон. Хилээр орж, гарч буй хүүхдийн тоо, бүртгэл бүрэн байдаггүй. Хилээр гарч буй хүүхдийн тоог бол статистикаар гаргадаг. Буцааж оруулж ирсэн хүүхдийн тоог гаргадаггүй. Итгэмжлэлээр оруулж, гаргасан хүүхдийн тоо, баримт бичигт хамтарсан дүн шинжилгээ хийж эхлэх гэж байна.

0/1000