horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ганбат: Манай асрамжийн газраас Ц.Элбэгдорж 28 хүүхэд авсан ч 2-ыг нь саажилттай гээд буцаасан

post-img

Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.

“Өнөр бүл” асрамжийн газарт амьдарч байсан Ганбат:

-Манай асрамжийн газраас 2 бүлгийн 28 хүүхэд авсан байдаг. Үүнээс 2 хүүхдийг буцаасан. Яагаад гэхээр саажилттай. Мал ялгаж байгаа юм шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нь буцаасан.

Нийслэлийн Гэр бүл хөгжлийн газрын дарга Мандуулаас игүүр.мн ярилцлага авахад “9 хүүхэд нь эцэг эхдээ очсон” гэсэн байсан. Бүтэн өнчин хүүхдийн эцэг эх хаанаас гарч ирдэг юм бэ?

2026 оны 3-р сард ЦЕГ-ын дарга Ганчулуун мэдээлэл хийж, “21 хүүхэд нь Монголд ажиллаж амьдарч байна. Бусад нь гадаадад байна” гэсэн. Хаанаас гараад ирсэн юм бэ? Би уулзмаар байна шүү дээ, дүү нартайгаа.

Тэр хүүхдүүдээр 2015 онд алт угаалгаж байгаа бичлэг нэг хэсэг сэвэгдлээ. Тэрийг шалгасан юм уу? Шалгасан юм байгаа бол гаргаад ир л дээ. Алт угааж байгаа нь Амартөгс гэдэг хүүхэд байна лээ.

21 нас хүрч асрамжийн газраас гарсан хүүхдүүдэд очих газар байдаггүй. Үүнд анхаарч өгөөч?

0/1000