ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо гадаад улсад оргон зайлж, олон улсад эрэн сурвалжилж байсан 3 оргодлыг өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад албадан авчирлаа.
Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан Б-г Инперполын хөх булант зараар эрэн сурвалжилж байжээ. Түүнийг БНСУ-аас албадан авчрав.
Хуурамч бичиг баримт ашиглан, бусдын үл хөдлөх хөрөнгийг залилж авсан Б түүнийгээ зарж, мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан байжээ. Залилан, мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгуулж байхдаа тэр гадаад улсад оргон зайлсан байна. Түүнийг олон улсад Интерполын улаанбулант зараар эрэн сурвалжилж байв.
В бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд, баригджээ. Энэ хэргээрээ цагдаад шалгуулж байхдаа Монгол Улсын хилээр гарч, гадаад руу яваад, буцаж ирээгүй. Түүнийг гадаад улсын Интерполын төв товчоотой хамтран илрүүлж, баривчилсан байна.

