Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулдаг Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөр 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгагдан өргөдөл хүлээн авч байгаа аж.
1. СУРАЛЦАХ, СУДАЛГАА ХИЙХ ЧИГЛЭЛ
Дараах чиглэлээр өргөдөл гаргах боломжтой. Үүнд:
- Байгалийн шинжлэх ухаан;
- Техникийн шинжлэх ухаан;
- Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан;
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан;
- Нийгмийн шинжлэх ухаан;
- Хүмүүнлэгийн ухаан;
- Урлаг
2. ТЭТГЭЛГИЙН ТӨРӨЛ, ХУГАЦАА
- Улирлын болон нэг жилийн хугацаатай тэтгэлэг;
- Судалгааны тэтгэлэг;
- Тэтгэлгийн үндсэн хугацаа: 1 – 9 сар хүртэл байна;
3. ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛЭГ
- Докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан;
- Докторын зэрэг горилогч;
- Докторын зэрэг хамгаалсан судлаач, постдок судлаач.
4. ТЭТГЭЛЭГТ БАГТАХ ЗАРДАЛ
- Сарын тэтгэмж 1,300 евро олгоно.
- Байр болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар зарим ложистикийн дэмжлэгийг үзүүлнэ. Тэтгэлэгт шалгарсан иргэн холбогдох зардлыг бүрэн хариуцна.
- Австри Улсад зорчих аяллын баримтыг үндэслэн 1,200 евро хүртэлх хэмжээний замын зардлын дэмжлэг авах боломжтой.
5. ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Австри Улсаас бусад улсад докторын хөтөлбөрт суралцаж буй;
- Австри Улсад судалгаа хийх, цаашид академик карьер хөгжүүлэх зорилготой бөгөөд Австри Улсаас бусад улсын их, дээд сургуульд 2025 оны 9 дүгээр сарын 30-наас хойш суралцаж төгссөн;
- Австри Улсаас бусад улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагад судлаачаар ажиллаж буй постдок судлаач;
- Өргөдөл гаргагч нь тэтгэлэг эхлэхээс өмнөх сүүлийн 6 сарын хугацаанд Австри Улсад амьдарч, суралцаж, судалгаа болон академик үйл ажиллагаа эрхлээгүй байх;
- 35 хүртэлх насны буюу 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн иргэн өргөдөл гаргана;
- Англи болон/эсхүл герман хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна;
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://grants.at/en/ холбоосноос авч, бүртгэлийг зааврын дагуу баталгаажуулна уу хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.


