ОХУ-ын Эрхүү хотын нийт 5 эмнэлэгт 9 дүгээр сарын 30-наас хойш хөл хорио тогтоогоод байна. Эмч, ажилтнууд, өвчтнүүдэд удаа дараа шинжилгээ хийн, эрүүл мэндийг нь хянахын зэрэгцээ сайтар ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэж Оросын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
-ОХУ-аас “Уушгины хурц хатгаа өвчнөөр 1 хүн нас барсан. Тахлын хэмжээнд биш” гэсэн албан бичиг ирсэн. 28 настай 1 эмэгтэй нас барсан нь үнэн. Түүний ойрын хавьтлын 200 хүнийг тусгаарлан, ажиглаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
Манай улс ОХУ-аас хилээр орж ирсэн иргэдээр декларац бөглүүлж, термокамераар халууныг нь хэмжиж байгаа. Халуурсан иргэдийг хүлээж авах тусгаарлах байраа бэлдсэн.
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч яасан юм бэ?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ЭМЯ-ны харьяа биш. Шууд ХЗДХЯ-нд харьяалагддаг. Сувилагч өдрийн 4 цагийн үед ухаан алдчихсан олдсон. Сувилагч өөртөө наркозны төрлийн тариа тарьсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал тогтоогдсон. Амь нас нь зүгээр байгаа.

