Манай улсын шатдаг хийн импорт болон хэрэглээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг Ашигт малтмал, газрын тосны газар харьцуулан гаргажээ. 2026 оны 9 дүгээр сарын байдлаар манай улс шатдаг хийнхээ 98 хувийг ОХУ-аас оруулж ирж байгаа бол үлдсэн 1 хувийг БНСУ-аас, 1 хувийг БНХАУ-аас авчээ.
Төрлөөр нь авч үзвэл LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий 97 хувийг нь эзэлж байна. Изобутан хий 2 хувь, LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий 1 хувийг эзэлж байна. Нийт импортолсон хийн 55 хувийг ахуйн хэрэгцээнд, 45 хувийг тээврийн хэрэгсэлд ашиглаж байна.
2016 онд 30,522 тонн шатдаг хий импортолсон бол хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр 2024 онд хамгийн өндөр буюу 44,420 тоннд хүрсэн аж. Харин 2026 оны эхний 9 сарын байдлаар нийт 33,921 тонн шатдаг хий гадаадаас аваад байна.

