horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байна

post-img

Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өсчээ. 2026 оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө.

Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүлсэн нь хөдөө аж ахуйн төслүүд үр дүнгээ өгч буйг илтгэлээ гэж Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ хэллээ.

Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 %-ийн гүйцэтгэлтэй байгаа. Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгая. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн 2 жил унасан бол алт, зэсийнх өссөн.

0/1000