Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Машины татвар, зам ашигласны төлбөрийг багасгахыг гишүүд дэмжсэнгүй

Машины татвар, зам ашигласны төлбөрийг багасгахыг гишүүд дэмжсэнгүй

Иргэн Э.Баясалцэнгэл авто машины татварыг буцаан багасгахыг шаардаж, өнгөрсөн хугацаанд жолооч нараас авсан мөнгөний зөрүүг буцааж авахаар УИХ-ын нийтийн өргөдлийн систем (petition.parliament.mn)-д өргөдөл гаргасан юм. Машины татварыг 300 хувь, автозам ашигласны төлбөрийг 500 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй гэж үзсэн түүний саналыг 33.216 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ.

Иймээс УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, түүний өргөдлийг хэлэлцээд, олонх нь дэмжсэнгүй. Энэ санал унасан тул ажлын хэсэг байгуулахгүй.

Нийслэлийн ИТХ 2024 оны сүүлчээр тээврийн хэрэгслийн татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмж, 2025.01.01-нээс мөрдүүлсэн юм.

Тээврийн хэрэгслийн татвар:

  • “Приус” 36.000-108.000 төгрөг
  • “Лексус 570” 188.100-564.300 төгрөг
  • “Портер” 30.000-75.000 төгрөг
  • “Ланд круйзер 200” 151.800-455.400 төгрөг

Авто зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-100.000 төгрөг
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000 төгрөг
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөг

0/1000
Deegii D.J

тэгвэл улсын дугаараа хэвийн болгох хэрэгтэй шдээ тэр пизда нар шиг баян хүмүүс бгаа биш 15 оноос дээш машин унаж чадахгүй бхад

lkhagvasuren

Zuv zuild ashiglahgui bgaa yum chine odoo bolno

Мандах

Энэ сонгосон төлөөлөлүүд чинь бидий амьдарыг мэдэдэгүй юм уу өөрсдөө луйвар хийгээд л байхуу тавар аа буулгаач чхдахгүй бол огцор

Чинбүрэн

Новшнууд мөнгө ярингуут зам энд тэнд янзалж үзэгдэх шиг хөөрхий хулгайч нар

Gantig

Маш буруу луйвар шүү төр биднийг луйвардаж байна

серикжан

жэмжиж бн

Тэрбиш Лхагва

Бууруулсан дээр шдээ.Ард иргэд нь цөхөрч байгааг ойлгох гишүүд байдаг юмуу.Ихэнх нь л татвар татаас бултуулж авсаар байгаад бүр зовлон юу байдгыг мэдэдгүй байхаа шуналаа гэж нээрээ