Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг. Их хэмжээний ам.доллароор хөрөнгө оруулна” гэж монгол иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтахаар оролдож байна. Ийм нэг этгээдийг 2026.09.06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо.
Мөн 9 дүгээр сарын 18-нд иргэн Т гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой 63 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүн дунд гадаад улсын иргэн 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 5 хэрэг байна.

