horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг Улиастайд өнгөрсөн шөнө баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 40 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж.

Тухайн үед уг айлд 2 хүн байжээ. Уг айл Улиастайн хамгийн хойно, айлуудаас нэлээд зайдуу байдаг аж. 50 настай эмэгтэй шархадсан ч амьд үлджээ. Түүнийг ГССҮТ-д хэвтүүлэн, эмчилж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын ажилтнууд хэргийн газарт ажиллаж байна.

0/1000