Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр (2026.10.07) 15:30 цагт 15 гишүүний (51.7 хувь) ирцтэй хуралдаж, Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүнээс 2026.08.25-нд өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус хороонд танилцууллаа.

Монгол Улс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд баталжээ. Гэвч нийгэм, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт, хүний хүчин зүйлийн болон үйлдвэрлэлийн зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь экосистемийн төлөв байдал, амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл устах, бэлчээр талхлагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой, усны нөөц хомстох зэрэг өргөн хүрээг хамарсан экологийн сүйрэлд хүргэж байна гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. /дэлгэрэнгүйг эндээс /
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын менежментийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлэх, нэгдсэн бодлого, удирдамжаар хангах замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” (National protected area network) гэх ойлголтыг хуулийн төсөлд шинээр тусгасан байна.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал тус бүрээр дэглэм, хориглох үйл ажиллагааг ялгаатай байхаар зохицуулсан нь иргэн, хуулийн этгээд төдийгүй хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгааг харгалзан тусгай хамгаалалттай газар нутаг бүр ялгаатай дотоод бүстэй байгааг өөрчилж, шинэчлэн тогтоох зохицуулалтыг тусгасан аж. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, хяналт шинжилгээ, менежмент, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон менежментийн төлөвлөгөөтэй холбоотой суурь харилцааг нарийвчлан зохицуулсан хэмээн танилцуулгад дурджээ.
Хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн оролцоог менежментийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэхэд хангах, орчны бүсийн зөвлөл нь нутгийн иргэдийн оролцоог хангах үндсэн механизм байхаар тусгажээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах нөхцөл, хэлбэр, хугацаа, хэмжээ, газар ашиглагчийн үүрэг, хориглох үйл ажиллагаа, газар ашиглах харилцаа дуусгавар болох, газрыг чөлөөлөх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан төдийгүй тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг дэмжихийн зэрэгцээ тус үйл ажиллагаанд тавигдах тодорхой шаардлагыг хуульчилж, экологийн даац, судалгаа, шинжилгээ болон менежментийн төлөвлөгөөнд суурилсан тогтвортой аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газрын хил, заагийг тогтоодог. Үүний зэрэгцээ өнөөдөр тусгай хамгаалалттай газрын доторх бүсийг тухайн салбар хариуцсан Засгийн газрын гишүүн тогтоож байна. Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалтай газар нутгийн хил, заагийг тогтоохтой холбоотой асуудал Улсын Их Хурлын бүрэн эрхэд байхаар, салбарын сайд онгон бүс, онцгой бүс, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсийг дураар өөрчилдөг байсныг халж, Засгийн газар шийдвэрлэхээр нэг шат ахиулж тусгасан гэв.
Мөн тэрбээр, цэнгэг усны эх, гол мөрний урсац бүрэлдэх эхийг тусгай хамгаалалтад авах үндсэн шалгуур болгож төсөлд тусгасан гээд тодруулбал, төслийн 8.1.3-т гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, ус намгархаг газар, хүлэрт намаг бүхий газрыг дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авна гэж байлаа. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг төслийн 6.1-т улсын тусгай хамгаалалттай газар нутаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль хамгааллын ач холбогдол бүхий газар нутгаас бүрдэнэ гэж заасныг төсөл санаачлагч гишүүн тодотгоод, ингэснээр олон улсын жишиг рүү дөхнө гэлээ. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газарт нийт 32.5 сая га буюу нийт газар нутгийн 20.8 хувь, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд 24.3 сая буюу 15 орчим хувийг эзлэхээр байна. Үүнийг нэгтгэж тооцвол 35.8 хувь нь үндэсний сүлжээнд орно хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариулсан.