horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Баярбилэг: 2 малчин гэртээ амарч байхдаа баавгайд бариулсан байна

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг Улиастайн Бурхантын аманд өнгөрсөн шөнө (2026.10.08) 01:00 цагийн орчимд баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 55 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгээс манай сэтгүүлч тодрууллаа.

-2 хүн баавгайд бариулсан юм байна. Юу болсон юм бол?

-40 настай эмэгтэй нүүрэндээ самардуулсан. Уг эмэгтэй тэр даруй гэрээсээ гарч зугтсан байна. Тэгсэн тулдаа амьд үлджээ. Түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэн, эмчилж байна. 55 настай эрэгтэй баавгайд бариулж, нас барсан. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс нь тодорхой зайнаас олсон.

-Тэр баавгайг олсон уу?

-Улаанбаатарт нийт 597 удаа баавгай үзэгдсэн тухай мэдээлэл нийслэлийн Байгаль орчны газар ирсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Байгаль орчны газар хамтран уг баавгайг дрон ашиглан эрэн хайж байна.

-Баавгайг олбол яах вэ?

-Баавгайг олбол нийслэлийн Байгаль орчны газар журмын дагуу арга хэмжээ авна.

-Уг айл суурьшлын бүсэд байдаг уу. Хүн суурьшсан бүсээс хол байдаг юм уу?

-Тухайн газар нь суурьшлын бүс гэхээсээ бэлчээр. Тухайн хүмүүс мал маллаж амьдардаг. Малаасаа ирээд, гэртээ амарч байхдаа баавгайд бариулсан байна. Улиастай орчмын Бурхантын аманд айлууд амьдардаг. Бурхантын ам нь Улиастайгаас нэлээд хойшоо байдаг.

-Тэр айлд 2 хүн л байсан уу?

-Тийм. 2 хүн л байсан.

0/1000